Strip.mn ERP
Нэвтрэх
Strip.mn

Баар, клуб, lounge-д зориулсан удирдлагын систем. Ирц, орлого, нөөц нэг дор.

Боломжууд

Баар удирдахад хэрэгтэй бүхэн

Зургаан хэсэг бие биедээ холбогдсон. Нэг газар бичсэн зүйл нөгөө талдаа өөрөө тусна — хоёр дахин оруулах юм байхгүй.

01Хэсгүүд

Бүжигчдийн карт

Профайл · хувь хэмжээ

Тайзны нэр, утас, зураг, хувь хэмжээ нь нэг картад багтана. Хувийг бааранд хэд, бүжигчинд хэд гэж тус тусад нь тавина — хүн бүр өөр байж болно.

Идэвхгүй болгосон хүний түүх арилахгүй. Хуучин сарын тайлан хэвээрээ үлдэнэ.

Ирц ба ажилласан цаг

Нэг даралт

Ирэхэд нэг дарна, явахад нэг дарна. Ажилласан минут өөрөө бодогдоно. Хэн яг одоо ажил дээр байгааг самбараас шууд харна.

Санамсаргүй хоёр дахин дарвал давхар бичлэг үүсэхгүй. Буруу бичигдсэнийг менежер засна, засвар бүр хэн хэзээ хийснээрээ үлдэнэ.

Бараа материал

Зурагтай · нөөцтэй

Архи, пиво, коктейл, тамхи — ангилалтай, зурагтай, нэгжтэй. Зургийг баар өөрөө оруулдаг тул кассчин нэр уншихгүйгээр таних боломжтой.

Үнэ өөрчлөгдөхөд эзэн нь шууд засна. Хуучин захиалгууд тэр үеийн үнээрээ үлдэх тул өнгөрсөн тайлан өөрчлөгдөхгүй.

Касс

Нөөцтэй холбогдсон

Зарагдсан даруйд нөөцөөс хасагдаж, орлого бүртгэгдэнэ. Хэний үйлчилгээгээр явсныг хавсаргаж болох тул хувь бодоход тусдаа тооцоо хийхгүй.

Агуулахад байхгүй барааг зарах гэвэл систем зогсооно. Захиалга цуцлахад нөөц буцаж ирнэ.

Тооллого

Утаснаасаа

Утсаа барьж агуулахаараа явахдаа бодит тоогоо бичнэ. Систем зөрүүг харуулж, нэг товчоор тохируулна.

Тоолоогүй барааг тэг гэж үзэхгүй. Хоосон орхисон мөрийг хөндөлгүй үлдээдэг — хагас дутуу тооллого нөөцийг эвдэхгүй гэсэн үг.

Орлого, зарлага, тайлан

Өдөр · сар · хүн

Үүдний төлбөр, бүжиг, уух юм, түрээс, цалин — ангилал бүрээр өдөр, сараар харна. Бүжигчин тус бүрийн тайлан тусдаа гарна.

Хамгийн их зарагдсан бараа, хамгийн чимээгүй өдөр, ашиг хэрхэн хэлбэлзсэн — графикаар.

02Бусад
—

Ажилтны эрх

Эзэн, менежер, кассчин гурав өөр юм харна. Кассчин тайлан руу орохгүй, цалин харахгүй.

—

Өөрийн хаяг

Таны баар нэр.strip.mn гэсэн хаягтай болно. Ажилчдадаа тэр хаягийг л өгнө.

—

Утсанд тохирсон

Апп татахгүй. Хөтөчөөрөө ороод л ажиллана — таблет, утас, компьютер ялгаагүй.

Өөрийн баар дээрээ туршаад үз

14 хоног төлбөргүй. Бодит өгөгдлөө оруулж үзэхэд л ямар болохыг мэднэ.

Баараа бүртгүүлэх Үнэ харах